понедельник, 1 августа 2011 г.

Швейцарийн холбооны улс


Швейцари /улс төр/
Уриа: “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө”.
Швейцари улс (Герман хэл: Schweiz, Франц хэл: Suisse, Итали хэл: Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Швейцарийн Холбооны Улс (Латин хэл: Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол баруун Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагттай, далайд гарцгүй орон юм. Швейцари нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг мөн.[1] Дэлхийн хотуудыг амьдралын чанараар нь жагсаахад Швейцарийн хотууд болох Женев 3-т, Цюрих 2-т, Берн 9-д жагссан байна.[2]
Швейцари улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштейн улсуудтай хиллэдэг. Швейцари нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан.
Швейцарийн холбооны улс нь урт хугацааны турш төвийг сахисан улс байсан бөгөөд 1815 оноос хойш олон улсын хэмжээний дайнд оролцоогүй юм. Нэмж хэлэхэд 2002 онд л НҮБ-н гишүүнээр элссэн байна. Хэдийгээр төвийг сахисан улс байхыг хичээдэг ч идэвхтэй гадаад бодлого, дэлхий дахины энхтайваныг бий болгох үйл ажиллагаанд швейцари идэвхтэй оролцдог байна. Улаан загалмайн нийгэмлэг /Red Cross/ швейцарт анх үндэс суурь нь тавигдснаас гадна олон тооны олон улсын байгууллагуудын төв байр байралдгийн дотор НҮБ-ийн /United Nations/ хоёрдах том оффис швейцарт байрладаг юм. Харин Европын түвшинд, Европын чөлөөт худалдааны холбоог /European Free Trade Association/ үндэслэгч гишүүн бөгөөд Шингений бүсийн /Schengen Area/ нэг хэсэг юм. Сонирхолтой нь Европын холбооны /European Union/ болон Европын эдийн засгийн бүсийн /European Economic Area/ гишүүн биш юм.
Швейцари бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг бөгөөд нэг хүнд оногдох ДНБ нь 69,838$ байна. 2010 оны байдлаар швейцари нь дэлхийн бусад улстай харьцуулахад нэг насанд хүрэгчдэд ноогдох хөрөнгийн хэмжээгээр хамгийн өндөр үнэлгээ авчээ.[3] 2010 оны Дэлхийн эдийн засгийн форумаас Швейцари нь дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай орнуудын тоонд багтсанаас гадна Европын холбооны хувьд тэргүүлэгч орнуудын түвшинд багтах улс гэж үнлэгджээ.
Швейцари нь хэлний болоод соёлын гурван гол бүсээс бүрддэг: Герман, Франц, Итали, түүнчлэн Руманш гэсэн хэлний бүлэг багтдаг байна. Швейцари нь үндэстний нийтлэг эсвэл хэлний ижилсэл гэх мэт үндэсний нийтлэг байхгүй гэж хэлж болно. Тухайн улсад харъяалагдах хамгийн хүчтэй мэдрэмж нь түүхийн хувьд нийтлэг ижилсэлтэй байдагтай, нийтлэг үнэт зүйлстэй /холбооны улсын зарчим, шууд ардчилал, төвийг сахих үзэл/ нь холбоотой юм. Швейцарийн холбооны улс нь 1291 оны 8 сарын 1-нд байгуулагдсан гэж үздэг бөгөөд энэ өдрийг Швейцарийн үндэсний өдөр хэмээн тэмдэглэдэг байна.
Улс төр:
1848 онд батлагдсан Холбооны үндсэн хууль[4] нь орчин үеийн холбооны улсын хууль зүйн үндэслэл болсон байдаг. Энэ үндсэн хууль нь дэлхийн хамгийн хуучин үндсэн хуулиудын тоонд зүй ёсоор ордог байна. Харин шинэ Үндсэн хууль нь 1999 онд батлагдсан боловч холбооны бүтцэд онцгой өөрчлөлт хийгээгүй юм. Энэхүү Үндсэн хууль нь хувь хүний улс төрийн эрх болоод олон нийтийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоо, холбооны эрх мэдлийн хуваарилалт, түүнчлэн кантон болон холбооны шүүх эрх мэдэл болон бүрэн эрхийг нь тодорхойлж өгсөн байдаг байна. Холбооны түвшинд 3 гол эрх барих салбар байдаг нь: 2 танхимтай парламент нь хууль тогтоох, Холбооны консул нь гүйцэтгэх эрх мэдлийг, Холбооны Шүүх нь шүүх эрх мэдлийг тус тус хэрэгжүүлдэг байна.
Швейцарийн улс төрийг товч тодорхойлбол: олон намтай, холбооны парламентын ардчилсан бүгд найрамдах улс юм. Гүйцэтгэх засаглал нь Засгийн газар болон холбооны засаг захиргаагаар хэрэгжих бөгөөд ямар нэг хувь хүнд төвлөрдөггүй юм. Холбооны хууль тогтоох эрх мэдэл нь засгийн газар болон Швейцарийн холбооны Ассамблейн хоёр танхимд хамаарагддаг. Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг хийхдээ заавал референдум явуулах ёстой ба аливаа хуульд өөрчлөлт оруулахдаа референдум явуулах хүсэлт гаргаж болно. Референдум явуулснаар иргэд нь холбооны парламентийн гаргасан хууль болон холбооны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй эсэх талаар шүүн хэлэлцэж, санал, шүүмжлэл гаргах бололцоотой байдаг зэрэг нь Швейцарийг шууд ардчилалд хамгийн ойртсон улс гэж нэрлэгдэхэд хүргэж байна.[5]
Шууд төлөөлөл: Өөр бусад үндэстэнд харагддаггүй Швейцарийн засаглалын системийн онцлог нь: шууд төлөөлөл, заримдаа хагас шууд ардчилал гэж нэрлэгддэг /энэ нь заримдаа маргаантай байж болох юм, учир нь онолын хувьд Швейцарийн бүрэн эрхт байдал нь үнэндээ өөрийн цэвэр сонгогчидтой юм./ байдал юм. 1848 оны Үндсэн хуулиас хойш хамгийн чухал хуулиуддаа референдум хэрэглсээр ирсэн байна.
Швейцарийн холбооны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах, олон улсын байгууллагад элсэх болон үндсэн хуулинд тусгагдаагүй холбооны улсын хуулийг өөрчлөхдөө кантон болон ард иргэдийн хоёулангийнх нь олонхийн саналаар шийдвэрлэдэг байна. Парламентаар батлагдсан ямар ч хуулинд ямар ч иргэн санал, шүүмж гаргах эрхтэй байдаг. Хэрэв тухайн хүн хууль батлагдснаас хойш 100 өдрийн дотор шүүмжтэй хандаж буй хуулийн эсрэг 50,000 хүний гарын үсэг цуглуулж чадвал, үндэсний санал хураалтийг явуулж саналд оролцогчдын энгийн олонхийн шийдвэрээр хуулийг хүлээн зөвшөөрөх эсвэл хүчингүй болгодог ажээ.




[1] http://mn.wikipedia.org/wiki
[2] http://www.mercer.com/pressrelease/details.htm?idContent=1173105#Europe
[3] http://www.digitaljournal.com/article/298716
[5] http://en.wikipedia.org/wiki/Politics_of_Switzerland

Комментариев нет:

Отправить комментарий

сайн уу?